
Данийн эрх баригчид “тус орны ойролцоо цөмийн осол гарсан тохиолдолд” 2 сая иодын шахмал худалдаж авах бодолтой байгаагаа зарлажээ. Энэ тухай Данийн эрүүл мэндийн газрын илгээлтэд дурдсан байна.
Тус газрын мэдээлснээр, Украин дахь Оросын тусгай ажиллагаа “дэлхий ертөнцийг урьдчилан таамаглах аргагүй” гэдгийг харуулж байна.
“Тиймээс Данийн Эрүүл мэндийн газар Дани дахь иодын нөөцийн хэмжээг шинэчлэн тогтоосон бөгөөд манай ойр орчимд цөмийн осол гарсан тохиолдолд ашиглах ёстой юм” гэж Данийн эрүүл мэндийн газрын мэдээлэлд дурджээ. Тус газар 2 сая иодын шахмал худалдаж авахыг зөвлөсөн гэж тэмдэглэжээ.
Үүнээс өмнө Данийн эрх баригчид Оросын 15 дипломатчийг хөөх шийдвэр гаргасан аж.