Улаанбаатар хотын насанд хүрсэн 9 хүн тутмын нэг нь вакцинд хамрагдлаа

2021-03-14
Коронавирусийн халдварын эсрэг вакцинжуулалт нийслэлийн 43 цэгт үргэлжилж байна.

Эдгээр цэгт 102 багийн нийт 746 эмч, ажилтан үйл ажиллагааг нь зогсоохгүй, тогтвортой ажиллуулах шаардлагатай байгууллагуудын албан хаагчдыг дархлаажуулж байгаа бөгөөд өнөөдрийн 16:00 цагийн байдлаар 11330 хүнийг вакцинжуулсныг албаны эх сурвалж мэдээллээ. Ингэснээр нийслэлийн хэмжээнд вакцинд хамрагдсан иргэдийн тоо 108,586 болов. Энэ нь Улаанбаатар хотын насанд хүрсэн 9 хүн тутмын 1 нь эхний тунг тариулсан гэсэн үг юм.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс, Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ