“Төрийн банк 3%-ийн хүүтэй зээлийн хүсэлтийг ажлын тав хоногт багтаан шийдвэрлэж байна”

2021-03-14
“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд ажлын байрыг дэмжих чиглэлээр хоёр их наядын зээлийг арилжааны банкуудаар дамжуулан гуравдугаар сарын 10-наас эхлэн олгож эхлээд буй.
Иргэн 50 сая, ААН-үүдийн хувьд 500 хүртэлх сая төгрөгийн зээл авах боломжтой. Мөн нэг онцлог нь зээлийн дүнгийн 60 хувьд Зээлийн батлан даалтын сангаас баталгаа гаргуулах боломжтой.

Барьцаа хөрөнгийг хэрхэн тодорхойлох вэ?

  1. Тухайн ААН-ийн нэр дээр байгаа хөрөнгө
  2. Тухайн компанйин эзэмшиж байгаа эзэмшигчийн өмч хөрөнгийг оруулж тооцно.

 Төрийн банкны Баянгол дүүргийн салбарын захирал П.Бямбацэрэн хэвлэлд өгсөн ярилцлагынхаа үеэр “Эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгийг сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд хэрэгжиж буй ажлын байрыг дэмжих зээлийн хүсэлтийг жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч ААН, иргэнээс манай банк цахимаар болон биечлэн хүлээн авч байгаа. Иргэний хүсэлтийг ажлын тав хоногт багтаан шийдвэрлэх боломжтой. Өнөөдрийн байдлаар манай салбар нэгжид 36 харилцагч зээлийн материалаа өгсөн. Үүнээс хоёр харилцагчид зээлийг нь олгоод байна. Өөрөөр хэлбэл, бид ирүүлсэн хүсэлтийнх нь дагуу харилцагч нартайгаа холбогдоод холбогдох зээлийн судалгаа шинжилгээг хийж, зээл олголтоо эхэлсэн. Зээл авах хүсэлт өдөр ирэх тусам нэмэгдэж байна” хэмээн ярьсан юм.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ