Өнгөрсөн шөнө Хөвсгөл, Булган аймгуудад бороо оржээ

2021-03-14

2021 оны 3 дугаар сарын 13-14 шилжих шөнө ажиглагдсан цаг агаарын үзэгдлийн тойм мэдээг хүргэж байна. Өнгөрсөн шөнө Хөвсгөлийн Мөрөн, Шинэ-Идэр, Булганы Тэшиг сумдад бороо орсон байна.
Харин Завхан аймгийн нийт нутгаар 0.2-5.0 мм нойтон цас, цас орж, энэ үеэр салхины хурд 15-24 метр, зарим үед секундэд 28 метр хүчтэй цасан шуурга 01-07 цаг үргэлжлэн цасан шуурганы гамшигт үзэгдэл, ховд аймгийн нутгаар салхи секундэд 16-24 метр, зарим үед секундэд 30-33 метр, Говь-Алтайн хойд хэсгээр секундэд 16-24 метр, зарим үед секундэд 33 метр, Увсын өмнөд хэсгээр секундэд 16-20 метр, зарим үед секундэд 25 метр хүрч шороон шуурга шуурч цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна. 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ