“Усан паркийн төсөл зогсоогүй, 2028 он гэхэд ашиглалтад орно”

Энхтайваны гүүрний зүүн талд буюу “Дунд гол” урсдаг хэсэгт Усан парк, спорт цогцолбор соёл амралтын хүрээлэн барина гэж байсан ч орон сууцны хороолол барьж эхэлсэн талаарх мэдээлэл хэвлэлээр цацагдсан.

Энэ талаар “M&G” констракшны гүйцэтгэх захирал А.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Усан паркийн төсөл зогсоогүй, 2028 он гэхэд бүрэн ашиглалтад орно. Усан паркийн ажил үргэлжлээд явж байна.

2012-2013 онд зөвхөн усан паркийн төсөл маань 90 сая, нийт төсөл маань 200 сая ам.долларын өртөгтэй байсан. 270 орчим тэрбумын өртөгтэй болсон.  Нэгдүгээрт эдийн засгийн хямралын улмаас, хоёрдугаарт зам, гүүрний барилгын ажлын улмаас хойшилсон.

2028 онд төслөө дуусгах зорилготойгоор ажиллаж байна” гэв.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn