МҮЭХ: Цалингийн доод хэмжээг 525 мянга болгож нэмэгдүүлэхийг шаардаж байна

МҮЭХ-ноос Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэх шаардлага хүргүүлж, НХХЯ-ны гадаа жагсч байна.

Өргөн хэрэглээний барааны үнэ багадаа 30 хувиар, цаашлаад 200 хүртэл хувиар өссөн тул цалин хөлсийг нь дагаад нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутамд нэмэгдүүлдэг хуультай. Нэг цагийн хөлсний доод хэмжээг нэг ам.доллар буюу 3000 төгрөгт хүргэх шаардлагыг хүргүүлээд байна.

Одоо мөрдөгдөж буй хуулиар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг байгаа нь нэг цагийн хөдөлмөрийн хөлс 2000 хүрэхгүй төгрөгтэй тэнцэж байгаа юм.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn