Л.Оюун-Эрдэнэ:Үнийн өсөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах хуулийг яаралтай горимоор батлуулна

2022-04-08

Төв талбайд жагсаал, цуглаан хийж буй залуучуудын  шаардлагуудын дагуу Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, гаргасан шийдвэрээ танилцууллаа.

Залуучууд  үнийн өсөлтийг зохицуулахад анхаарах, ачаа тээврийн урсгалыг сайжруулах, авлига, албан тушаалын хэрэгт оноох ялыг чангаруулж, хариуцлагыг нэмэгдүүлэх зэргийг шаардсан юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ талбай дээр гарч ирэн   Засгийн газраас   гол нэр төрлийн үнийн өсөлт  хомсдолоос урьдчилан сэргийлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг боловсруулан нэн яаралтай горимоор хэлэлцэх саналыг УИХ-д өргөн мэдүүлжээ.  Энэ хуулийг УИХ-аар дөрөвдүгээр сарын 15-ны дотор амжуулж хэлэлцүүлэн эцэслэн батлуулах аж.

Тэрээр мөн монголчууд бид эвлэлдэн нэгдэх бүртээ өөдлөн дэвжиж, хагарч бутрах бүртээ уруудан доройтож байсныг өвөг дээдсийн буурал түүх харуулдаг хэмээн хэллээ.

Холбоотой мэдээ