Залуусын тэгш эрх, боломжийг шаардсан цуглаан хоёр дахь өдрөө үргэлжилж байна

“Монголдоо сайхан амьдаръя” жагсаал өнөөдөр хоёр дахь өдрөө Д.Сүхбаатарын талбайд үргэлжилж байна.

Жагсаалд оролцогчид үнийн өсөлтийг зогсоох, цалин нэмэх, Нийгмийн даатгалын шимтгэл, татварыг бууруулах, авлига албан тушаалын хэрэгт холбогдсон албан хаагчдад тооцох хариуцлагыг чангатгах, хүүхдэд ээлтэй орчин бий болгох зэргийг Засгийн газраас хүсэж буй.

Түүнчлэн иргэдийг хэмнэхийг шаардахын оронд өөрсдөө хэмнэн, хүний эрхийг хангаж, тэгш эрх, боломж олгохыг шаардаж байгаа юм.

Тэгвэл өнөөдөр жагсагчидтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзаж, санал хүсэлтийг нь сонсов. Тэрбээр Засгийн газрын ээлжит бус хуралдааан зарлаж, залуучуудын шаардлагыг хэлэлцэхээр болсон.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn