УОК:Ирэх даваа гарагаас эхлэн дараах 14 салбарын үйл ажиллагааг хязгаарлана

2021-03-13

Халдварын эрчим өндөр байгаа учраас ЭМЯ, ХӨСҮТ-ээс УОК-т 28 хоног хөл хорио тогтоох, ААН-үүдийн ажиллах цагийг багасгах, 10-аас дээш хүн нэг дор цугларахыг хориглох зэрэг тодорхой саналуудыг хүргээд буй.  УОК энэ асуудлаар хуралдаж, хатуу хөл хорио тогтоохгүйгээр зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр  шийдвэрлэжээ.

Одоо байгаа шар түвшингээс улбар шар түвшинд 14 хоногийн хугацаанд шилжүүлэхээр болжээ. Улбар шар бүс рүү шилжсэнээр дараах 14 байгууллагын үйл ажиллагааг хязгаарлана:

1. Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн

2. Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт

3. Баар /Диско, кароаке/

4. Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа

5. Цахим болон бүх төрлийн тоглоомын газар

6. Сургалтын төв /танхимын болон үйлдвэрлэлийн сургалт 10-аас дээш хүнтэй/

7. Соёл урлаг

8. Үзвэр үйлчилгээ /нийт суудлын тооны 30 хувиас их/

9. Алжаал тайлах төв

10. Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв /Нийт хүчин чадлын 30 хувиас их/

11. Саун, бассейн /Нийт хүчин чадлын 30 хувиас их/

12. Дэн буудал

13. Шашны зан үйл-гандан, сүм хийд, мөргөлийн газрууд

14. Олимп, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээ /дотоод орчинд 10-аас дээш хүнтэй/

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ