УБТЗ түрээсийн тарифыг зах зээлийн бодит үнэ, тарифаар тогтоосон

2022-04-08

“УБТЗ” ХНН нь 700 орчим хувь хүн болон хуулийн этгээдэд үл хөдлөх,  хөдлөх хөрөнгийг түрээсээр ашиглуулж байна. Түрээсийн үнэ тарифууд нь 2009-2014 онуудад тогтоогдож, түүнээс хойш нэмэгдээгүй байсан бөгөөд өнөөгийн зах зээлийн бодит үнэ тарифаас хэт бага болж тухайн орон нутгийн ижил төстэй үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын шударга өрсөлдөх боломжийг хааж байсан. Тухайлбал, “Сауд гейт” ХХК нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын А зэрэглэлийн дэд бүтэц хөгжсөн төмөр замаар холбогдсон зурвас газарт 114,4 мянган метр квадрат газрыг сард 5,7 сая төгрөгөөр буюу 1 метр квадрат газрыг ердөө 50 төгрөгөөр түрээслэдэг.

Гэтэл зах зээлийн жишигт нийцсэн бодит үнэ, тарифыг тогтоох зорилгоор хийсэн судалгаагаар тухайн бүс нутагт 1 метр квадрат газрын нэг сарын түрээсийн төлбөр  үйл ажиллагааны чиглэл, тухайн газрын дэд бүтцийн хөгжлөөс хамааран 2019-2022 онуудад 6500-54000 төгрөг байна.

Үнэ, тарифын өөрчлөлттэй холбоотойгоор нийт түрээслэгч 700  орчим хувь хүн болон хуулийн этгээдээс 2 байгууллага гомдол гаргасан. 2022 оны эхнээс шинэчлэн мөрдөж буй 1 метр квадрат газрыг түрээслэх үнэ, тарифыг тухайн орон нутгийн зах зээлийн бодит үнэ, тарифт дөхүүлэн 2019 оны жишиг үнээр буюу 2000-7000 төгрөгөөр тогтоосон болно.

“УБТЗ” ХНН

Холбоотой мэдээ