
Өнөөдөр/2022.04.08/ шөнийн 04:00 цаг орчимд өндөрлөсөн жагсаал төв талбайд үргэлжилж байна.
Жагсагчид Ерөнхий сайдтай уулзах шаардлагыг тавин, тайван жагсаалаа үргэлжлүүлж байна.
Өчигдрийн хувьд цагдаагийн байгууллагаас мэдээлж буйгаар жагсагчдаас 20 орчим иргэнийг түр саатуулан шалгаж байгаа бөгөөд эсэргүүцэл илэрхийлсэн 18 иргэнээс согтолтын зэрэг тогтоогдсон тул эрүүлжүүлсэн.
Мөн цагдаагийн 7 алба хаагчийн хөл, гар хугарч, толгой нь хагарсан учраас эмнэлгийн тусламж авсан талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлсэн юм.