“Цар тахлыг хяналтандаа бүрэн авсан үед л хүүхдүүд маань айх зүйлгүйгээр сургуульдаа явж чадна”

2021-03-12

Тархварзүйн бэлэн байдлын шинэчлэлийн холбоо (CEPI), Вакцин дархлаажуулалтын глобал альянс (GAVI), ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтран хэрэгжүүлж байгаа КОВАКС хөтөлбөрийн шугамаар ирж буй эхний ээлжийн 14,400 тун АстраЗенека вакцин Монгол Улсад ирлээ.

КОВАКС хөтөлбөрийн хүрээнд хүлээн авах вакцины эхний ээлж болох 14,400 тун АстраЗенека вакциныг өнөөдөр татан авлаа. Тус хөтөлбөрийн хүрээнд нийт 112 мянган тун буюу нийт хүн амын 20 хувийг вакцинжуулах вакциныг тусламжаар өгөх юм.

АстраЗенека вакцинаас гадна Pfizer/BioNTech компанийн вакцинаас 25,740 тунг мөн татан авах юм. Вакциныг Засгийн газрын нэрийн өмнөөс Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хүлээн авав.

Тэрбээр Ковакс хөтөлбөрт хувь нэмрээ оруулж байгаа орнууд, байгууллагуудад Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархлаа илэрхийлсэн юм.

Мөн энэ үеэр НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкен “Ковакс хөтөлбөрт нэгдсэн Австрали, Канад, Европын холбоо, Япон, Швейцари, Их Бритна, АНУ зэрэг олон хандивлагч нартаа талархлаа илэрхийлье.

98,400 тун дараагийн саруудад багтан ирнэ. Одоо хэрэгжүүлж буй нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээтэй хамт вакциныг хослуулан хэрэглэснээр цар тахлын эсрэг бидний тэмцэл шинэ шатанд гарах юм.

НҮБ-ын Хүүхдийн сан нь ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн вакциныг Ковакс хөтөлбөр болон бусад сувгаар дамжуулан авахад Монгол Улсад дэмжлэг үзүүлсээр байх болно.

Цар тахлыг бүрэн зогсоосон цагт л хүүхдүүд маань санаа зовох зүйлгүйгээр цэцэрлэг, сургуульдаа явах таатай нөхцөл бүрдэнэ” хэмээн ярьсан юм.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Ydaj dund ahlah angia oruulmaar ymaa. Tele hicheeliig n yroosoo oilgohgui bas hicheeld ywsnaasa iluu ih ydarch baina.bid nar chine durmee barimtlaj chadah nasniu huuhduud shde.Tele hicheeliig chine oilgihgui baina.Hicheelee oruulaacheeeeeee!!!!!!!!!

  • ydaj dund ahlah angia oruulj boldoggumu. togsoh geed baihad korona geed odorjin gertee hereggu tele hicheel uzeed yu ch oilgohgu ym. bid nar chini durmee mordood ywj chdna shdee. gert bhaar hicheeld ywsanaas iluu ydarch bhad uhseniih ni darhlaa. 

  • өвчин дарагдаж байвал.сурах оройтохгүй байлгүйдээ эрүүл.байвал мянган лан гэж Хүмүүс худлаа нээх хүүхдийн боловсрол ирээдүй гээдл сургууль оруул гээд байх юм.Мянга боловсролтой байгаад хүүхэд чинь суурь өвчтэй ужиг хуурчтай дархлаа муутай болчуул юуны чинь боловсрол хэрэг болох болдоо жоохон ухамсартай баймаар юмдаа Худлаа нээх хүүхдийн боловсрол ярьсан хүмүүс яах үнэндээ та нар хүүхдүүдээсээ бүүр залхаад л түрч гэсэн амрах юмсан гэсэндээ л ингэж байга шдээ Өрөвдөлтэй юмдаа 

  • Хэзээ энэ цар тахлаа хяналтандаа авах вэ. Хэдий болтол оюутан сурагчид ингэж хохирох вэ. Нэг бол хэзээ энэ цар тахлаа хяналтандаа авна тэр үедээ хмчээл номоо оруулаачээ малнуудаа

Холбоотой мэдээ