Өнөөдөр/2022.04.08/ шөнийн 04:00 цаг орчимд өндөрлөсөн жагсаал төв талбайд үргэлжилж байна.
Жагсагчдын төлөөлөл:
Хууль журам яриад залуучуудыг унтраадаг зүйл байхгүй. Ерөнхий сайд нь гарч ирээд уучлал гуйдаг, ярилцдаг сайн жишээнүүд байна. Хамгийн залуу Ерөнхий сайд байж залуучуудаа сонсохгүй байхад нь үнэхээр урам хугарч байна. Гарч ирж уучлал гуйж, бидний үгийг сонстол нь буюу орой 21:00 цаг хүртэл сууна. Шаардлагад хариу өгөхгүй бол дахиад маргааш жагсана. Бага насны хүүхэд дагуулж ирэхгүй байх, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг уриалж байна.
Иргэн Д.Амартүвшин:
УИХ бүх эрх мэдлээ Засгийн газарт өгчихсөн. Ковидын хуулиар булхай хийгээд байгаагаа баталчихсан. Ажлаа хийж чадахгүй байгаа огцорцгоо. Төрийн компаниуд 800 тэрбум төгрөгийн зээл авч, сонгууль хийсэн талаар сонссон. Тэр хүмүүстээ хариуцлага тооцооч.
Төлбөртэй жагсаал 04.00 хүртэл үргэлжлэхгүй нь тодорхой. Мөнгө авсан хүмүүс байсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ 90 хувь нь өөрсдийнхөө төлөө ирсэн залуус байсан.