Б.Баатархүү: Цагдаагийн 7 алба хаагчийн хөл, гар хугарч, толгой нь хагарсан

ЦЕГ-аас өчигдөр болсон жагсаалын талаар тайлбар мэдээлэл өглөө.

Цагдаагийн байгууллагаас мэдээлж буйгаар жагсагчдаас 20 орчим иргэнийг түр саатуулан шалгаж байгаа бөгөөд эсэргүүцэл илэрхийлсэн 18 иргэнээс согтолтын зэрэг тогтоогдсон тул эрүүлжүүлжээ.

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү:

Цагдаагийн 7 алба хаагчийн хөл, гар хугарч, толгой нь хагарсан учраас эмнэлгийн тусламж аваад байна. Жагсагчид шаардлагыг эсэргүүцсэн тул цагдаагийн алба хаагчид хуулийн дагуу арга хэмжээ авсан.

Залуусыг уриалж, буруу зүйлс рүү чиглүүлээд байгаа иргэдийг тусгаарлах, түр саатуулах арга хэмжээ авсан. Улаанбаатар хотын төв замыг хааж жагсагчид явсан. Цагдаагийн алба хаагчид шаардлага тавьж явган хүний замаар алхахыг зөвлөхөд цагдаагийн машин руу чулуу шидсэн.

Нэг ч нохой тавиагүй, ус шүршээгүй.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn