Орос хэлний багш нь “ширээн дээрээс сандал унагалаа” гээд СУРАГЧАА ЗОДЖЭЭ

2022-04-07

Дархан-Уул аймгийн 12-р сургуулийн захирал нөхрөө Орос хэлний багшаар ажилд авснаар нөхөр нь хүүхэд зодож бие махбодын хүчирхийлэл үйлдсэн талаар тус сургуулийн сэтгэлзүйч н.Болорцэцэг мэдээллээ.

Хүүхдийн ээж цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ. Сургуулийн захирал нь орос хэлний цагийн багш хийж байсан нөхрөө ажлаас нь чөлөөлсөн бол өөрөө ажлаа хийж байгаа гэв.

Дархан-Уул аймгийн 12-р сургуулийн сэтгэлзүйч н.Болорцэцэг:

Манай сургуулийн захирлын нөхөр нь орос хэлний цагийн багшаар ажилладаг ба 2022 оны гуравдугаар сарын 9-ний өдөр сурагчийн биед гар хүрч, цохиж, зодож, өшиглөж, улмаар өмд нь урагдсан.  Хүүхэд шалан дээр хэсэг хугацаанд хэвтэж байгаад уйлаад гараад явсныг ангийн хүүхдүүд нь гэрчилдэг. Гэрч хүүхдүүд хэлэхдээ “Үеийн хүнтэйгээ зодолдож байгаа мэт авирласан. Бид их айсан. Урд өмнө нь бас зодсон. Ер нь их ууртай. Биднийг их хүчтэй нясалдаг” гэсэн. Учир шалтгааныг лавлахад “Сурагч цүнхээ авахдаа ширээн дээр байсан сандлыг санамсаргүй унагаснаас багш уурлаж зодсон” гэжээ. Сурагчийн ээжийн хэлснээр хүүхэд уйлсаар гэртээ ирсэн ба яасныг лавлахад орос хэлний багш зодсон, хичээлдээ дахин явахгүй гэсэн.

Холбоотой мэдээ