Д.Сумъяабазар: Туул голыг сувагчилж, хотын төв дундуур урсгана

2022-04-07

Эдийн засгийн чуулган Төрийн ордонд болж байна.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар сэтгүүлчдэд өгсөн мэдээллийнхээ үеэр “Хотын эдийн засаг руу хөрөнгө мөнгө татах нь хүнд зүйл биш.  Ирэх ондоо багтаад 5-10 тэрбум ам.долларын бонд босгох ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.

Хотын 15 их наядын хадгаламж, орлого, эрх зүйн чадамж, үл хөдлөх, газрын үнэлгээ ороод хотын зээлжих зэрэглэл улсыхаас нэг шат дээгүүр гарна.

Ингээд нийслэлд 20 жилийн хугацаатай, 1.75-2 хувийн хүүтэй 5-10 тэрбум ам.долларын зээлийн эх үүсвэр олдох болов уу. Тэр мөнгөөр Улаанбаатар хотын шинэ төлөвлөлтийг хийнэ. Төслөө Ерөнхий сайдад 14 хоногийн өмнө танилцуулсан.

Туул голыг энэ хэвээр нь урсгаад байж болохгүй. Туул голоо сувагчлах хэрэгтэй. 200 метрийн өргөнтэй, 6 метрийн гүнтэйгээр хотын төвөөр урсгах, таван боолттойгоор Туул голыг дэлхийн томоохон хотуудын дундуур урсдаг шиг урсацтай болгох бүрэн боломжтой.

Даанч бид өнгөрсөн хугацаанд арчаагүй явж ирсэн юм байна лээ.

Улмаар Туул голын дагуух газар хамгийн үнэ цэнэтэй газар гарч ирнэ. Тэр газрыг Улаанбаатар хотын нөөцөд авна, хувийн өмчид өгөхгүй” гэлээ.

Холбоотой мэдээ