СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иргэн А насанд хүрээгүй 84 охиныг сүрдүүлж, бэлгийн харьцаанд орсон нь тогтоогджээ

2022-04-07

Цахим гэмт хэрэгтэй холбоотой асуудлаар Эрүүгийн цагдаагийн албанаас мэдээлэл хийлээ.

Иргэн А нь цахим орчинд бага насны 84 охинтой танилцаж, чаталж, харилцаа тогтоон, улмаар ятгах, гуйх байдлаар нүцгэн дүрс бичлэгийг нь авч, түүгээрээ сүрдүүлж бэлгийн харилцаанд орсон хэрэг 2020 онд гарчээ.

Тус хэрэг нь шүүхийн шийдвэрийн шатанд явж байна.

Бага насны хүүхдийг хүчирхийлэгч, гаж этгээдүүд нь цахим орчинд шилжиж, бага насны хүүхдийг садар самуунд уруу татах гэмт хэрэг ихсэж байна.

Гаж этгээд нь бага насны эрэгтэй хүүхдийн фэйсбүүк нээж “10-16 насны охид, хөвгүүдийн груп”, “Хосоо олох” зэрэг группуудэд орж, бага насны охидуудтай танилцаж, чаталж харилцаа үүсгэдэг талаар анхаарууллаа.

Холбоотой мэдээ