С.Эрдэнэ:Намынхаа үйл хэргийн төлөө үлдсэн амьдралаа зориулна

2021-03-11

С.Эрдэнэ зарим дүүрэг хороо болон намын даргын сунгаагаа ирэх сарын 25-нд товлосон талаар нийтэд мэдэгдээд буй. Тэгвэл өнөөдөр ҮБХ-ны болон намын дунд шатны нөхөн сонгуульд өрсөлдөх хүсэлтээ илэрхийлсэн нэр дэвшигчдэд батламжийг нь гардууллаа.

Энэ үеэр Э.Бат-Үүл нийслэлийн намын даргад нэр дэвших батламжаа авлаа.

Өнөөдрөөс эхлэн нэр дэвшигчид цахим хуудсаар дамжуулан энэ сарын 15 хүртэл сурталчилгаа явуулах аж. Улмаар энэ сарын 17-нд цахим санал хураалтыг явуулна гэлээ.

Нийслэлийн АН-ын даргад нэр дэвшиигч Э.Бат-Үүл:

Нийслэлийн намын даргад нэр дэвшиж байгаа олон шалтгаан бий. 2016 оноос хойш нийслэл хотод үнэхээр юм хийгдсэнгүй. Энэ бол миний нэр дэвших нэгдүгээр шалтгаан. Хоёрдугаарт, дээд шүүхийн хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас АН-ын дотор зөрчил үүссэн.  Энэ асуудлыг шийдэхгүй бол Ерөнхийлөгч, 2024 оны УИХ-ын сонгуульд ч эрсдэл гарч болзошгүй байна.

Намын гол зүрх болсон нийслэлийн намын даргад нэрээ дэвшүүлж, намыг нэгтгэх хүсэл зорилго байна.

АН-ын дарга С.Эрдэнэ:

Дөрөвдүгээр сарын 20-доор АН-ын шинэ даргын санал хураалт явагдаж,  тавдугаар сарын 2-нд намын их хурлаар намын тамгыг шинэ намын даргад хүндэтгэлтэйгээр гардуулна.

Мөн Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулж, тавдугаар сарын 2-ны их хурал дээр батламжилна.

АН-д ямар нэгэн хуваагдал, хагарал байхгүй. Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр АН-ын даргаар С.Эрдэнэ хэвээр байгаа. Би мэдээж хариуцлагаа хүлээж тамгаа гардуулж өгнө.

Намынхаа үйл хэргийн төлөө үлдсэн амьдралаа зориулна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ