Гол төмөр замаа хос болгох бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлжээ

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд “Улаанбаатар төмөр зам” ХНН чухал үүрэг гүйцэтгэдэг. Тус нийгэмлэгийн тээврийн хэмжээ сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж байгаа нь УБТЗ-ын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагыг бий болгож байна.

Ийнхүү өсөн нэмэгдэж байгаа тээврийн хэмжээтэй уялдуулан УБТЗ суурь бүтцээ шинэчлэх ажлыг улам эрчимжүүлэхийн зэрэгцээ гол замаа хос болгох ажлыг энэ жилээс эхлүүлж байна. Энэхүү бүтээн байгуулалтыг Замын-Үүд 2-Шаргын овоо өртөө хоорондын замыг хос болгох ажлаас эхлүүлэхээр төлөвлөжээ.

ОХУ-БНХАУ-ыг холбосон гол замаа хос болгох ажлыг УБТЗ замын урд хэсэглэлээсээ эхлүүлж байгаа нь хөдөлгөөний эрчимжилт, ачааны хэмжээг тооцож үзсэнтэй холбоотой аж. Дашрамд сонирхуулахад УБТЗ нь манай улсын экспорт, импорт, орон нутгийн ачаа тээврийн 70 гаруй хувийг тээвэрлэдгээс гадна Ази-Европыг холбосон УБТЗ-ын гол замаар жилдээ 2500 гаруй транзит чингэлгийн галт тэрэг дамжин өнгөрдөг юм.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn