“Тавантолгой түлш” компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар ажлаа өгчээ

2022-04-06

Таван толгой түлш ХХК-ийн ТУЗ өчигдөр хуралдаж, тус компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатарыг өөрийн хүсэлтээр нь үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэх мэдээлэл байна. Харин түүний оронд н.Даваацэрэнг томилсон байна.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 18 дугаар тэмдэглэлийн “Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах тухай” хуралдааны шийдвэрийг үндэслэн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн 2018 оны  тавдугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолын дагуу сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх чиг үүрэг бүхий “Тавантолгой түлш” ХХК үүсгэн байгуулагдсан.

М.Ганбаатар 2018 оны тавдугаар сард Засгийн газрын шийдвэрээр “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдож байсан билээ.

Холбоотой мэдээ