Сүүлийн 24 цагийн хугацаанд 80 хүнд халдвар илэрч, нэг иргэн нас барлаа

2021-03-11

Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 80 хүнд коронавирусийн халдвар илэрснээр 77 нь ойрын хавьтлаас илэрчээ. Үүнээс.

  • 65 хүнээс нь эхний шинжилгээгээр
  • 12 хүнээс хоёр дахь удаагийн шинжилгээгээр илэрсэн байна.

Гурван хүний халдварын эх уурхайг тодруулахаар ажиллаж байна.

Мөн сүүлийн 21 хоног эмчилгээнд байсан 76 настай эмэгтэй нас барсан талаар ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн мэдээллээ. Ингэснээр Ковид-19 шалтгаант нас баралтын тоо Монгол Улсад 4 боллоо.

Тухайн иргэний хувьд эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байсан бөгөөд коронавирусийн халдвар нь уушгины хатгалгаа болон хүндэрч нас баржээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ