
“Пари Сен-Жермен”-ий довтлогч Килиан Мбаппе багтайгаа гэрээгээ сунгана гэж Marca-д бичжээ. Сэтгүүлчийн мэдээлснээр 23 настай довтлогч Парисын клубын талд сонголт хийсэн бөгөөд шийдвэрээ тавдугаар сард зарлана.
Өмнө нь Лионель Мессиг “Барселона”-гаас “ПСЖ” руу шилжүүлсэн тухай энэхүү сэтгүүлч Риоло зарласан гэж тэмдэглэжээ.
Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Мбаппе ирээдүйнхээ талаар хараахан шийдээгүй байгаа бөгөөд “ПСЖ”-тэй гэрээгээ сунгахыг үгүйсгээгүй гэж Prime Video-д ярьжээ. Франц эр “Реал Мадрид” руу шилжихэд ойрхон байгаа гэж хэвлэлүүд мэдээлж буй.
Мбаппе 2018 оноос хойш “ПСЖ”-д хүчин зүтгэж байгаа. Энэ улиралд тэрээр 38 тоглолтод оролцож, 28 гоол оруулж, 20 оновчтой дамжуулалт өгсөн байна. Довтлогчийн Парисын багтай байгуулсан гэрээ 2022 оны зургадугаар сарын 30-нд дуусна.
Эх сурвалж: Marca