Японы Засгийн газраас Монголд 2,7 сая тун вакцин хандивлана

2021-03-10

Монгол Улс хүн амынхаа 60 хувийг КОВИД 19-ийн эсрэг дархлаажуулалтад хамруулах зорилтыг хэрэгжүүлэхэд Япон Улсын Засгийн газраас санхүүгийн томоохон дэмжлэг үзүүлэхээр боллоо. НҮБ-ын Хүүхдийн Сангаар дамжуулан олгох 21,5 сая  ам. долларын энэхүү буцалтгүй тусламжийг эрүүл мэндийн салбарыг чадавхжуулах чиглэлд хэрэгжүүлэх хоёр төслийн санхүүжилтэд зарцуулах бөгөөд төсөл нь бүх нийтийг КОВИД -19-ийн эсрэг дархлаажуулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд зарцуулагдана.

Төслийн хүрээнд Монгол Улсын хүн амын 40 хувийг КОВИД-19-ийн эсрэг дархлаажуулахад хүрэлцэх 2,7 сая тун вакцин болон дархлаажуулалтын хүйтэн хэлхээний шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авах, дархлаажуулалтын талаарх мэдээлэл, сурталчилгаа хийх үйл ажиллагааг санхүүжүүлнэ.

Түүнчлэн Япон Улсын Засгийн газар нь КОВАКС хөтөлбөрийн гол санхүүжүүлэгчдийн нэг бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын хүн амын 20 хувьд хүрэлцэхүйц вакциныг нийлүүлэх гэж байна. Эхний ээлжинд вакциныг тэргүүн эгнээнд ажиллаж буй албан хаагчид болон ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүс зэрэг эмзэг бүлгийнхэнд зориулна. Эрүүл мэндийн болон хариу арга хэмжээний багт ажиллаж буй бусад салбарын ажилтнуудыг дархлаажуулах ажил эхэлсэн. Монгол Улсад дархлаажуулалтын хөтөлбөрийг тогтвортой явуулахад Япон Улсын дэмжлэг туслалцаа нэн чухал юм.

“КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн 21.5 сая ам.долларын буцалтгүй тусламжийн энэхүү төсөл нь 2 үе шаттай хэрэгжиж, Монголын хүн амын 1.3 сая хүнд шаардлагатай тун вакциныг Япон Улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн Сангаар дамжуулан нийлүүлж, вакцины “хүйтэн хэлхээ”-г бүрдүүлэх тоног төхөөрөмжийн хангамжийг шийдвэрлэх юм” гэж Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр хэлэв.

Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяши, “Япон улс болон НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамтран хэрэгжүүлэх тусламжийн үр дүнд Монгол Улсын Засгийн газрын бүх нийтийг вакцинжуулах хөтөлбөр бодитой хэрэгжинэ гэдэгт найдахын хамт Япон Улс гуравдагч хөршийн хувиар КОВИД-19 цар тахлын эсрэг Монгол Улсын хариу арга хэмжээ болон тогтвортой хөгжлийн төлөө цаашид ч үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэх болно” хэмээв.

“НҮБ-ын Хүүхдийн Сан нь ДЭМБ, Дэлхийн Банктай хамтран КОВИД-19-ийн эсрэг дархлаажуулалтын хөтөлбөрийн бэлтгэл ажилд томоохон дэмжлэг үзүүлж байна. Япон Улсын Засгийн газрын энэхүү санхүүгийн туслалцаа бидэнд асар чухал дэмжлэг болж байна. Дархлаажуулалтын хөтөлбөрийн зэрэгцээ гар угаах, амны хаалт зүүх зэрэг эрүүл ахуйн дадал, хэвшлийг сайтар хэвшүүлж чадвал Монголын нийгэм-эдийн засгийн нөхцөл байдал сайжирч, тогтворжино гэж бид харж байна. Энэ нь хүүхдийн эрх ашгийг хамгаалж буй хэрэг. Учир нь тэдэнд сургуульдаа явах, эрүүл мэндийн чанартай үйлчилгээ авах, спортоор хичээллэхээс гадна үе тэнгийн найз нөхөдтэйгөө уулзаж харилцах, нийгэмших гээд олон боломж нээгдэнэ шүү дээ.” гэж НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс хэллээ.

Эх сурвалж:unicef.org

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • 3-6 сарын дараа янз бүрийн өвчнөөр үхээд байж дээ. Тал нутаг минь хөх толбот Монголчуудыг ивээх болтугай!

  • Хаанаас ямар зориулалтаар аль улс,эсвэл олон улсын байгууллага хэдэн ам.долларын юунд зориулсан хөрөнгө мөнгө өгсөн тэр нь хандив уу? эсвэл хүүрэй зээл үү гэдгийг эл тод өдөр болгон ард иргэдийн ой тойнд ортол мэдээлэж суртилах хэрэгтэй.Тэгэхгүй бол улс төр болоо л бөөн хэрүүлийн бай болоод байна.Бас хардах ч үндэстэй манайхан зүгээр бүрэн бүтэн өгнө гэж хэзээ ч байхгүй заавал хумсны мөр гаргадаг муу зантай. Анхаар!!!!!!!!

    • Khujaa vaktsin jm uu astra zeneka l bkh.Jponuud astra zenekag khereglekhee bolison gesen.Terniigee ugch baigaa gedeg ni unen baikh aa.Turd baigaa luivarchid vaktsinii neriiv khelbel ard tumen eserguutseed khiilguulekhgui geed neriig ni zoriud khelekhgui baigaa jm.Tegeed vaktsin l bol vaktsin geed dairaldsaniig ni irgeded nudes balas tsarailaad shuud khiij baigaa jm.Gaduur Sukhbaatar duurgiin negdsen emnelegt l gekhed  nuguu D.E.M.B-s zuvshuurul garval tarikhaar nuutsulj baigaa gesen khujaa vaktsinaa D.E.M.B-n zuvshuurul garaagui baikhad l tariad ekhelsen baina Lee.Khervee vaktsin khiilgekhgui bol ajilluulakhgui gesen daramtiig ch ajilchiddaa baiguullaguud ni uzuulj ekhelsen gesen.Zuvshuurulgui khujaa vaktsin bol uuruu khor l gesen ug.

  • Корона вирусын халдвараас хамгаалахад зориулж Монголд өчнөөн сая доллар хандивласныг дээгүүрээ төсөвлөөд идчихсэн..Одоо бас нэг идэх шалтгаан бий боллоо гэж МАН ын хурган дарга нар нь сайдуултайгаа алгаа үрэн хөөрч яваа.

  • Пизда вакцин авах мөнгө байдаггүймуу дандаа тусламж гуйлга шассс. Дараа хэдэн тэрбумаар авсан гэж шаана даа

  • Америкуудын вакцин ав гэж бараг бэлнээр нь өгсөн 60 сая доллар хааччихваа МАН-хаан? Хүрэлсүх яагаад огт наймаа , бизнес хийж яваагүй, насаараа Намыхаа дарга ,УИХ-н гишүүн байсан байж хадгаламжиндаа өчнөөн сая доллартай тэргүүн баян болсон байх вэ?

Холбоотой мэдээ