Ч.Хүрэлбаатар: Монголбанк мөнгө хэвлэвэл төгрөгийн ханш унаж, үнийн өсөлт үргэлжилнэ

УИХ-аар Засгийн газар, Монголбанкнаас оруулж ирсэн Үнэ тогтворжуулах хуулийн төслийг хэлэлцэж буй. УИХ-ын гишүүн Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар дараах байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр “Үнийн өсөлт бол Монгол улсын эдийн засагт тулгамдаж байгаа гол асуудал болоод байна. Оруулж ирсэн үнэ тогтворжуулах хуулийн төсөлд Монгол банк зарим ААН-д мөнгө өгнө гэнэ, тэр нь үнээ барина гэнэ. Монголбанк татвар цуглуулагч биш, бас баялаг бүтээгч биш учир өөрийн гэсэн мөнгөгүй. Тэгэхээр мөнгө хэвлэж л өгнө. Мөнгө хэвлэвэл төгрөгийн ханш унана, үнийн өсөлт үргэлжилнэ, валютын нөөц шавхагдана. Товчхондоо үр дүнгүй арга. Бас хэвлэсэн мөнгөнөөс бүх компани авч чадахгүй, зөвхөн цөөн тооны компани л авна, дараа нь чи авсан, би аваагүй гээд бөөн хэл ам. 2013-2016 оны алдааг давтах шаардлагагүй” гэжээ.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn