Тагнуулынхан Б.Баасанцогтыг саатуулсан нь Х.Баттулгад алхам ойртсоны дохио юу

Тагнуулын байгууллагаас өчигдөр өмгөөлөгч хэмээх Б.Баасанцогтыг гэрээс нь  саатуулжээ. Түүнийг шүүг нарыг авлигадаж, бусдын даалгавраар хэн нэгнийг хэлмэгдүүлсэн байж болзошгүй гэж үзэн өнгөрсөн оноос эхлэн мөрдөж шалгаж,  данснаас нь  хууль, хүчнийхэн мөнгө шилжүүлдэг байсан баримт, нотолгоог олсон билээ. 

Б.Баасанцогтын данснаас нэр бүхий 11 шүүгчид 2017 оны долдугаар сараас 2011 оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд нийтдээ 47 сая төгрөг шилжүүлсэн баримт хэвлэлээр дэлгэгдсэн.  Жишээ нь, Ерөнхийлөгч Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан М. Отгонжаргалын хувьцаа эзэмшдэг “Юнайтед белаз машинери” ХХК-иас Б.Баасанцогт руу 70,000,000 төгрөгийг шилжүүлсэн баримт ил болж байлаа.

Өмгөөлөгч Б.Баасанцогтын цахилгаан шатанд зүй бус үйлдэл гаргаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан.  Түүнтэй хамт  Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Булган аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нар байсан нь тухайн үедээ нийгмийн дуулиан болж байлаа.

Шүүхийн сахилгын хорооноос нэр дурдагдсан шүүгч нарт хариуцлага тооцсон. Харин Б.Баасанцогтыг прокуророос хахууль өгөх, биеэ үнэлэлтийг зохион байгуулсан зүйл ангиар шалгаж яллагдагчаар татаж өмгөөлөгчөөр ажиллах эрхийг нь хоёр жил хассан.

Б.Баасанцогтыг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын даалгавраар ажиллаж, бусдыг авлигадах, хилс хэргээр ял өгөхөд зуулчилдаг байсан тухай ч баримтууд дэлгэгдсэн.. Энэ талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар өнгөрөгч онд  чуулганы хуралдаанд “Төрийн ордны зүүн жигүүрийн гурван давхраас шүүгч нар хэнд, хэдэн жилийн ял өгөх үүрэг даалгавар авдаг ёсыг бид халж чадсан шүү. Шүүхийн тухай хууль, авлигын эсрэг хуулиудыг өргөн барьснаас хойш Ерөнхийлөгчийн зүгээс энэ хуулиа тат гэсэн дарамт, шахалт үзүүлж байсан ч сөрж зогссон” хэмээн хэлж байсан удаатай.

М.Энхсайхан, Д.Ганболд, С.Баяр, С.Баярцогт гээд улс төрийн хилс хэргээр ял шийтгэл авсан хүмүүст яллах тогтоол уншсан  Ц.Насанбат прокурортой Төрийн ордны гурван давхарт уулзаж байгаа зураг ч олон нийтийн сүлжээнд цацагдсан билээ. ТЕГ-аас Б.Баасанцогтыг саатуулсны шалтгаан нь экс Ерөнхийлөгч Х.Баттулгад хүрэх нэгэн шат гэлцэж байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn