Нийт хүн амынхаа 50%-ийг вакцинжуулах хэмжээний вакцинтай болсон үедээ цэгүүдийг зарлаж, нээлттэй вакцинжуулалтыг эхлүүлнэ

2021-03-10

Нйислэлийн 35 цэгт 48 дархлаажуулалтын баг гуравдугаар сарын 9-ний өдөр вакцинжуулалтыг зохион байгуулж ажиллажээ.

Гуравдугаар сарын 9-ний өдөр 9,470 хүнийг вакцинжуулалтад хамруулжээ. Дархлаажуулалтын аян эхэлснээс хойш нийт 30,446 хүнийг вакцинжуулалтад хамруулсны:

  1. 47.1 хувь нь төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгийн ажилчид
  2. 16.6 хувь нь хариу арга хэмжээнд оролцож байгаа онцгой, цагдаа, хил хамгаалах байгууллагын ажилчид
  3. Үлдсэн нь үйл ажиллагааг нь тасралтгүй зохион байгуулах шаардлагатай ААН-үүдийн ажилчид байна.

Вакцин хийлгэхийн өмнө хийгдэж буй үзлэгт эмчийн асуусан асуултад үнэн, зөв бодитой хариулахыг ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма анхааруулаа.

Вакцинжуулалтыг гурван үетэйгээр зохион байгуулахаар төлөвлөсөн:

  1. Нийт хүн амынхаа 1-10 хувийг вакцинжуулах вакцины хүртээмжтэй болсон үедээ голомтод ажиллаж буй албан хаагч нараа вакцинжуулна
  2. Нийт хүн амынхаа 10-20 хувийг вакцинжуулах вакцины хүртээмжтэй болсон үедээ насны бүлгээр эрэмбэлж вакцинжуулна
  3. Нийт хүн амынхаа 20-50 хувийг вакцинжуулах вакцины хүртээмжтэй болсон  үедээ нийт хүн амынхаа дунд тодорхой цэгүүдийг зарлаж, вакцинжуулалтыг нээлттэй явуулна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ