Левандовски энэ зун Байернаас Барселонад очихыг хүсч байна

2022-04-05

Мюнхены “Байерн”-ын довтлогч Роберт Левандовски “Барселона”-д очихыг эрмэлзэж байна гэж Sport.es мэдээллээ.

Өдгөө 33 настай Польш залуу Каталоны багтай энэ зун гэрээ байгуулахад бэлэн байгаа бөгөөд үүний төлөө чадах бүхнээ хийх болно гэдгээ эргэн тойрныхондоо хэдийнэ мэдэгджээ.

Польш залуугийн “Байерн”-тай байгуулсан гэрээ 2023 оны зун хүртэл хүчинтэй бөгөөд клуб түүнтэй цаашид хамтран ажиллах талаар тохиролцоно гэж найдаж байна. Гэсэн хэдий ч “Байерн” Левандовскитэй хэлэлцээр хийж эхлээгүй байна.

Энэ улиралд Левандовски “Байерн”-ы төлөө бүх 37 тоглолтод оролцож 45 гоол, 4 оновчтой дамжуулалт өгөөд байгаа юм.

Холбоотой мэдээ