ЗАРЛИГ: Баяр ёслол, арга хэмжээний үеэр +38 градустай архи хэрэглэхийг хориглоно

2022-04-05

Монгол Улсын Ерөнхийлөгч “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлиг гаргажээ Гаргасан зарлигийн гаргажээ.

Зарлигт: 

  • Төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдээс зохион байгуулж буй баяр ёслол, арга хэмжээ, хүлээн авалтад өндөр хатуулгатай, этилийн спирт агуулсан архи, согтууруулах ундааг хэрэглэхийг бүрмөсөн хориглох
  • ИДС, МСҮТ, ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт архи, согтууруулах ундааны сөрөг нөлөөг ойлгуулах агуулгыг тусгах
  • Архи согтууруулах ундаанд ногдуулах онцгой албан татварын орлогоос Хавдрын эмнэлэг, Донтох өвчнийг эмчлэх төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжлийн төвийг байгуулах, Архи согтууруулах ундааны хор уршгийг нийгэмд сурталчлан таниулах, соён гэгээрүүлэх ажилд зарцуулах зэрэг тусгагджээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар:

Жил бүр хатуулгыг тогтмол бууруулж, 10 жилийн дараа гэхэд бүх архи 18 градусаас бага градустай болгоно. Хатуулгыг жил бүр хоёр хувиар буулгана. Хатуулгыг бууруулснаар архины зөв зохистой хэрэглээ бий болно.

Архины шагийн борлуулалт үүсдэг. Монголд үйлдвэрлэгдэж байгаа нэг грамм архи иргэнд хүрэх хүртэл хяналтанд байна. ОХУ-д маш үр дүнтэй байгаа. Бүх архины үйлдвэрт хяналтын нарийн системийг бий болгоно.

Холбоотой мэдээ