
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжлээ.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:
Зөрчлийн хуулийг хэрэгжүүлэхийн тулд торгуульсан иргэн хугацаанд нь төлөөгүй бол цаашаагаа хүү бодогдоод явдаг болгомоор байна. Баруунд ийм жишиг байдаг. Сарын дотор торгуулиа төлөөгүй бол торгууль нь нэмэгдээд байдаг. Жилийн хугацаанд төлөөгүй бол хорьдог ч юм уу.
Хуулийг хэрэгжүүлэх гэж л бид энд хэлэлцэж байгаа. Гэвч хэрэгжүүлэх арга замыг нь тодорхой болгоогүйгээс торгуулийн олон тэрбум төгрөг хуримтлагдаад байна.
Бид сүүлд нь буян үйлдэж байгаа юм шиг өршөөдөг. Тэгвэл хууль батлахын хэрэг байдаг юм уу.
УИХ-ын гишүүн Г.Ганболд:
Иргэд торгуулиа тухай бүрд нь төлөхгүй бол төлөх мөнгө нь 50 хувиар нэмэгдэнэ. Тухай бүрд нь төлбөл 50 хувиар буурна гэж хуулийн төсөлд оруулсан.