Орос улс Монгол, Тайланд зэрэг 52 улстай нислэгээ сэргээхээр болжээ

Дөрөвдүгээр сарын 9-нөөс эхлэн Орос улс найрсаг харилцаатай дэлхийн 52 орны агаарын тээврийн хязгаарлалтаа цуцалхаар болсон тухай мэдээллээ.

Египет, Тайланд, Хятад, Вьетнам, Марокко, Монгол болон жуулчдын сонирхдог бусад улс орнуудтай агаарын харилцаа холбоог сэргээхээр болжээ.

Ерөнхий сайд Михаил Мишустин коронавирусын халдварын тархалтын үеэр тогтоосон нислэгийн хоригийг цуцалж байгаагаа мэдэгдлээ. Энэ алхмыг нисэхийн салбарын мэргэжлийн хүмүүс ч, жирийн иргэд ч тэсэн ядан хүлээж байсныг тэрээр онцолжээ.

Нислэгээ сэргээж байгаа улсуудын жагсаалтад Монгол, Вьетнам, Египет, Хонконг, Хятад, Израиль, Энэтхэг, Иордан, Индонез, Маврики, Малайз, Мальдив, Марокко, Перу, Сейшелийн арлууд, Серби, Тайланд, Танзани, Тунис, Турк, Фижи, Филиппин, Шри Ланка, Өмнөд Африк зэрэг аялал жуулчлалын алдартай газрууд багтжээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn