Ерөнхийлөгч архидалттай тэмцэх асуудлаар ЗАРЛИГ гаргажээ

2022-04-05

Монгол Улсын Ерөнхийлөгч “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлиг гаргажээ Гаргасан зарлигийн талаар өнөөдөр 11:00 цагт Ерөнхийлөгчийн Тамгын газраас Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн танхимд олон нийтэд хандан танилцуулахаар болжээ.

Эргэн сануулахад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний чуулганд “Сархад савнаасаа бусдыг дийлдэг гэдгийг улс үндэстнээрээ ухамсарлаж тэмцэх хэрэгтэй. Улс үндэстнийхээ аюулгүй байдлын төлөө “Архигүй монгол” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлнэ. Айл өрх, албан байгууллага, төр засгаараа архины эсрэг нэгдэн тэмцэцгээе” хэмээн хэлж байв. Иймээс дээрх чиглэлээр зарлиг гаргаж байгаа аж.

Холбоотой мэдээ