Б.Жавхлан: НӨАТ-ын буцаан олголтын 2%-ийг нэмэхгүй

2022-04-04

“Шинэ үе-шинэ сэргэлт” уриан дор зохион байгуулсан ээлжит бус их хурлын үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал НӨАТ-ын хуульд өөрчлөлт оруулах саналаа дурьдсан. Тодруулбал, сүү, талх, гурил, будаа, мах, шатахуун зэрэг өргөн хэрэглээний бараанд дөрвөн хувь хүртэл нэмэх хуулийн төсөл санаачлахаа мэдэгдсэн юм.

Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлан буцаан олголтын хувийг ойрын хугацаанд нэмэгдүүлэхгүй гэлээ.

Сангийн сайд Б.Жавхлан: НӨАТ 10 хувь байгаа. Буцаан олголтын хоёр хувийг нэмэх бодлого ойрын хугацаанд байхгүй.

Холбоотой мэдээ