Засгийн газар үнийн өсөлтийг тогтворжуулах асуудлаар хуралдана

Өнөөдөр 15:30 цагаас Засгийн газар ээлжит бусаар хуралдана. Хуралдаанаар үнийн төслийг тогтворжуулах хуулийн төслийг хэлэлцэнэ. Тодруулбал, УИХ дахь МАН-ын өнөө өглөөний хуралдаанд Засгийн газраас гурил, мах, шатахууны үнийн өсөлтийг эхний ээлжид тогтворжуулах хуулийн төслийг оруулжээ.

Тус хуулийн төслийг Засгийн газар ээлжит бус хуралдаанаар хэлэлцэхээр болсон талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn