Х.Эрдэнэт-Од Олон улсын жүдогийн холбооны удирдах зөвлөлд сонгогдлоо

Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох Ташкентын Гранд Слам тэмцээний үеэр Олон улсын жүдо бөхийн холбооны /IJF/ удирдах зөвлөлийн хурал болж Монголын эмэгтэй жүдочдын анхдагчдын нэг МУГТ Х.Эрдэнэт-Одыг холбооны удирдах зөвлөлд сонгогдсон байна.

Олон улсын жүдо бөхийн холбооны удирдах зөвлөл нийт 17 гишүүнтэй бөгөөд гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од нь дэлхийд жүдог хөгжүүлэх зөвлөлд Японы Олимпийн хорооны ерөнхийлөгч, Японы жүдо бөхийн холбооны тэргүүн Ясүхиро Ямашита болон Кодокан жүдогийн Их сургуулийн тэргүүн Харуки Уимуратай хамтран ажиллахаар болжээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ