18 настай Б.Бүжинлхам: Залуучууд бид ийм нийгэмд амьдрахыг үнэхээр хүсэхгүй байна

Иргэн О.Отгонтөгс нарын залуучууд үнийн өсөлтийг эсэргүүцэн, тэгш эрх боломжийг шаардан төв талбай дээр суулт зарлаж байна.

Энэ үеэр 18 настай оюутан Б.Бүжинлхам дуу хоолойгоо хүргэлээ.

Тэрбээр “Үнийн хөөрөгдлөөс болж монголд амьдрахад үнэхээр хэцүү байна. Төлбөр ч нэмэгдсэн, юмнуудын үнэ нэмэгдсэн ч ээжийн минь цалин хэвээрээ.

Ээж маань 2011 онд л 600 мянган төгрөгийн цалинтай байсан.

Бид нар үнэхээр ийм нийгэмд үлдэхийг хүсэхгүй байна. Өөрсдөө л тэмцэхгүй бол бидний төлөө хэн ч хичээхгүй.

Сургалтын төлбөр анх ороход 2.3 сая байсан бол гэнэт 400 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Ээж маань зээл авч миний сургалтын төлбөрийг төлдөг. Төрийн төлөө огтоно боож үхэх биш ээ, залуучууд бид дуу хоолойгоо хүргэх хэрэгтэй” гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn