Т.Чимгээтэй холбоотой зарим бичлэгийг нууцын зэрэглэлээс гаргахыг зөвшөөрчээ

2021-03-08

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хан Уул дүүргийн 10-р хороонд байрлах 401-р хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлэгт ажиллаж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өнөөдөр шүүхээр тогтоох гэм буруугийн асуудлыг ярихгүй. Шүүн таслах үйл ажиллагааны явцад хүний эрхийг зөрсөн явдал нь Засгийн газрын үйл ажиллагаатай шууд холбоотой.

Зарим нэг нууцын зэрэглэлтэй нэмэлт мэдээллийг Т.Чимгээгийн зөвшөөрлөөр ил гаргахаар болсон.

2015 оны наймдугаар сарын 31-ны өдөр Т.Чимгээ хоригдож эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 5 жил 6 сар 7 хоног хоригдож байна. Хэрвээ эрүүдэн шүүж байгаад энгийн иргэнд хэлсээр ял тулгасан бол яах вэ гэдэг асуудлыг хөндөж байна.

Хууль хяналтын хүн хар тамхи хэрэглүүлж, нүцгэн байсан зургийг нь гэр бүлийнхэнд нь явуулсан. Энэ бичлэгийг ил болгохгүй гэж үзсэн боловч Чимэгээ сая энэ бичлэгийг ил болгох нь зүйтэй гэж ярьлаа. Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэнэ. Мансууруулах бодис хэрэглүүлж, биеэ хянах боломжгүй байхад нь хурууных нь хээг хүртэл авсан байж болзошгүй юм байна.

Т.Чимгээ хэрэгт шалгагдаж байх явцад түүний төрсөн охин Өнөрцэцэг автомашины ослоор нас барсныг түүнийг дарамтлах гэсэн оролдлого байж болзошгүй тул хэргийг дахин шалгахаар болсон” хэмээн ярьсан юм.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ