Хамгийн чанга хэсгээр “Е” хэсгийг нэрлэжээ. Энэ хэсэгт дэлхийн аварга Испани, Германаас гадна Ази тивийн хүчирхэг төлөөлөл Япон мөн сүүлийн гурван эрхийн төлөө өрсөлдөж буй Шинэ Зеланд-Коста Рика хоёрын нэг орно. Бусад хэсгийн сугалаа ерөнхийдөө тэнцвэртэй болсон гэж мэргэжилтнүүд үзэж байна.
H хэсэгт Португал, Гана, Уругвай, Өмнөд Солонгос гээд тив тивийн шилдгүүд нэг хэсэгт багтжээ. “В” хэсгийн үлдсэн нэг багаар Уэльс, Украин, Шотланд гурвын нэг нь тодрох бол D хэсгийн нэг багаар Австрали, Арабын Нэгдсэн Эмират, Перу гурвын нэг нь тодорно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй