“ХӨСҮТ-д коронавирусийн оноштойгоор эмчлүүлж байсан иргэн энэ сарын 7-ны өдөр нас барлаа”

2021-03-08

Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 3336 боллоо.

Нийтдээ 732 хүн эмчилгээ хийлгэж байна. Үүнээс биеийн байдал нэн хүнд хүн хоёр, хүнд хүн гурав байна. ХӨСҮТ-д 180 хүн эмчлэгдэж байгаагаас нэн хүнд хүн нэг байна. Цэргийн төв эмнэлэгт 190 хүн эмчлэгдэж байгаагаас нэн хүнд хүн нэг байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “ХӨСҮТ-д нэн хүнд оноштой байсан өвчтөн халддвар батлагдаад 21 дэх хоногтоо эмчилгээнд байж байгаад бөөрний дутагдал, олон эрхтэний дутагдлаар нас барсан” гэв.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ