108 хүнээс коронавирусийн халдвар илэрч, нэг хүн нас барлаа

2021-03-08

Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 13268 хүнд шинжилгээ хийснээс 108 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Үүнээс:

Гурван хүн нь тусгай үүргийн онгоцоор ирсэн бол үлдсэн 105 тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.

Драмын театрын нэг жүжигчин халдвар авснаа мэдэхгүй, хөдөө тоглолтоор явж, тоглолт үзсэн, тоглолтоод оролцсон 119 хүнээс эхний ээлжинд шинжилгээ авахад 54 тохиолдол бүртгэгдсэн байна.

Улаанбаатар хотод бүртгэгдсэн тохиолдлууд хоёр буяны ажил, Драмын театртай холбоотой дэгдэлтүүд гарсан гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ