НОК-оос маргааш болох бүх тоглолтуудыг цуцлах саналаа УОК-т хүргүүллээ

2021-03-07

НОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Улсын Драмын эрдмийн театрын ажилчдаас коронавирусийн халдвар илэрсэн тул тус театрын зүгээс гуравдугаар сарын 4-нөөс эхлүүлээд байсан тоглолтуудаа өнөөдрөөс эхлэн цуцалж байгаагаа мэдэгдсэн. Тодруулбал, тус театрын ажилчид болон тоглолт үзсэн хүнээс 54 коронавирусийн халдвар илэрчээ. Тиймээс халдварын тархалтыг нэмэгдэхээс урьдчилан сэргийлж, маргааш буюу Мартын 8-наар болохоор товлогдоод байсан тоглолтуудыг цуцалж, хойшлуулах саналыг НОК-оос УОК-т хүргүүлж буйгаа Хотын дарга мэдэгдлээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Энэ бөх өнгөрсөн борооны дараа дандаа цув нөмрөх юмаа.Ярьж хэлж гаргаж байгаа шийдвэр нь ер нь …өөр хотын дарга хийх хүн алга уу

Холбоотой мэдээ