
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах монгол иргэдийг 2022 оны дөрөвдүгээр сарын 25-28-ны өдрүүдэд бүртгэх талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ.
Цахим бүртгэлийн линк болон бүртгүүлэх видео зааварчилгааг бүртгэл эхлэхээс гурав хоногийн өмнө Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын цахим хуудсанд /hudulmur-halamj.gov.mn, monkor.net/ байршуулна.
Бүртгүүлсэн иргэдээс солонгос хэлний мэдлэгээс гадна эрүүл мэндийн суурь нөхцөл шаардах юм байна. Түүнчлэн ур чадварын, ажил үүргийн чадвар зэргийг үнэлэх бөгөөд 18-аас 39 настай байх, хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх, БНСУ-аас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх, Монгол улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх зэрэг шаардлага тавьж байна.