Хичээлдээ явж байсан сурагч эксковаторт дайруулан, амиа алджээ

2022-03-31

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт өнөөдөр/2022.03.31/ 11 цагийн орчимд бага насны хүүхэд зам тээврийн ослын улмаас газар дээрээ нас барсан хэрэг гарчээ.

Тодруулбал, тус дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт Амгалангийн автобусны буудлын урд замд бага насны хүүхэд эксковаторт дайруулсан тухай дуудлага Цагдаагийн байгууллагад иржээ. Урьдчилсан байдлаар осолд өртсөн хүүхэд долдугаар ангийн сурагч байсан нь тогтоогджээ. Ослын улмаас хүүхэд газар дээрээ нас барсан байна.

Хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж.

Эх сурвалж: Tsahiur.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ