2021.03.06: Улсын хэмжээнд халдварын 8 тохиолдол бүртгэгдлээ

2021-03-06

Сүүлийн 24 цагт 24803 хүнд шинжилгээ хийснээс 8 хүнд коронавирус илэрлээ. Найман тохиолдлын гурав нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол тав нь нийслэлд бүртгэгджээ. Нийслэлд бүртгэгдсэн тохиолдлыг байршлаар нь авч үзвэл:

  • СХД-т 1
  • БГД-т 2
  • ХУД-т 1
  • СБД-т 1 байна.

Мөн 39 хүн эдгэрч, эдгэрсэн нийт хүний тоо 2481  боллоо.

ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа “Салбар болон вируслогийн лавлагаа лабораториудад хийгддэг ба сүүлийн 24 цагт салбар лабораториудад ихэнх шинжилгээг хийсэн учраас тохиолдлын тоо бага гарлаа. Дүүргийн салбар лабораториудад урьдчилан сэргийлэх зорилгоор буюу хөдөө орон нутаг руу явах иргэд үйлчлүүлдэг. Тиймээс ихэнх шинжилгээг салбар лабораториудад хийсэн учраас өнөөдрийн мэдээлж буй тохиолдол бага гарахад нөлөөллөө. Ингэлээ гээд тайвширч болохгүй” хэмээн сонор сэрэмжээ өндөр байлгахыг дахин анхааруулав.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ