ЭМЯ:Энэ жилдээ март, цэргийн баярыг хамт олон, найз нөхдөөрөө тэмдэглэхгүй байхыг зөвлөе

2021-03-05

Улаанбаатар хотод шинээр 77 тохиолдол бүртгэгдснэээс 71 хүн нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал бол үлдсэн таван хүний халдварын эх уурхайг үргэлжлүүлэн судалж байна. Нийслэлийн хэмжээнд 20 гаруй голомт өндөр идэвхижилтэй байна.

ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Албан байгууллагууд дотор орчинд олон хүн цуглуулахаас аль болох зайлсхийх хэрэгтэй. Энэ жилдээ Мартын 8, Цэргийн баярыг хамт олон, найз нөхдөөрөө тэмдэглэхгүй байхыг зөвлөж байна. Нэг дор олон хүн цугларах нь халдвар авах том эрсдэлийг дагуулж байна.

Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг нэг хүн хаанаас халдвар авсан нь тодорхойгүй байна. Нэг шинэ голомт бүртгэгдлээ. Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг тухайн хүний ойрын хавьтал болох 10 хүнийг тусгаарлалтад авсан” хэмээн мэдээллээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ