Л.Оюун-Эрдэнэ: Гэрлэлт залуужсаар байвал эмэгтэйчүүдийг цэрэгт явуулахаас өөр гарцгүй

2021-03-05

Жендэрийн Үндэсний хорооны хурал Төрийн ордонд эхэллээ. Хурлыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даргалж, үг хэлэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийг хүргэж байна:

Мартын 8-ны зөвхөн энэ өдөр эмэгтэйчүүдийн өдөр бус, бусад бүх өдөр эмэгтэйчүүдийн эрх хангагддаг байхын төлөө тасралтгүй ажиллах ёстой. Баярын өдөр боловч түүнээс илүү хүйсийн тэгш байдлын тухай олон улсын тунхаглал юм. Ирээдүйд Монгол Улс энэ өдрийг зөвхөн баяр байдлаар биш өргөн агуулга руу нь хандуулахыг зорьж ажиллах ёстой.

Манай улс дэлхийн олон улстай харьцуулахад жендэрийн мэдрэмжтэй хөгжиж байгаа улс гэж үнэлэгддэг.

Мөн эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийг хангуулахын төлөө Жендэрийн үндэсний хороо шинэ түвшинд гарах хэрэгтэй байна.

Өмнөд Солонгос улс богино хугацаанд хөгжсөн, Азийн бар болсны нууц бол эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн явдал юм.

Авлигажилтыг бууруулахад эмэгтэйчүүдийн оролцоо маш чухал.

Эмэгтэйчүүд эрчүүдийн олж хардаггүй зүйлсийг, ертөнцийг олж хардаг учраас улс төр, нийгэмд эмэгтэйчүүдийн оролцоо чухал.

Эмэгтэйчүүд төрийн өмчит үйлдвэрийн газруудад дээд шатны албан тушаалтан байх асуудлыг хөндөе. Авлигажилтыг эмэгтэйчүүдийн оролцоогоор дамжуулан бууруулах боломжтой гэж үзэж байна.

Эрэгтэйчүүдийн дундаж наслалт даруй 10 насаар бага болсон нь шулуухан хэлэхэд архидалт, буруу хооллолттой холбоотой. Бид архидалтын эсрэг, хоолны том соёлыг эрчүүд дээрээ авахгүй бол энэ үзүүлэлт улам өснө.

Унтах цагтаа унтахгүй байгаатай холбоотой. Эрчүүдийн ихэнх нь шөнийн 02:00 цагаас хойш орж ирдэг. Биеийн цэвэрлэгээ хийгдэх ёстой энэ цагт Монгол эрх хүн архи уугаад, хорхог идээд байж байдаг. Энэнээс болж маш олон бэлэвсэн эмэгтэйчүүдтэй улс болох нь. Манай эрчүүд бүгд жингийн илүүдэлтэй. Гүзээтэй генералуудтай болсон. Энэ асуудлыг эмэгтэйчүүд хамдаа хөндөх цаг болсон байна.

Монгол эмэгтэйчүүд Монгол эрэгтэй хүнтэй гэрлэх нь буруу гэсэн хандлага хүчтэй үүсэж байна. Айлын охин хүүхдийг өндөр боловсролтой, эрэгтэйг нь орхигдуулж байгаа нь гэр бүл төлөвлөлтөд сөргөөр нөлөөлж байна.

Өнөөдөр би энэ үгийг хэлснээрээ шүүмжлэлд өртөж магадгүй.

Хөдөлмөр эрхлэлтийн тэгш бус байдал ихсэж, гэрлэлт залуужсаар байвал эмэгтэйчүүдийг цэрэгт явуулахаас өөр гарцгүй.

Ингэж байж хөдөлмөрийн идэвхтэй оролцоонд тулгуурласан идэвхтэй иргэнийг бий болгоно. Хөдөө орон нутагт 16, 17 насандаа гэрлэж байна” хэмээн ярилаа.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Эрчүүд шөнө ирж орхог идэж хордлого авдаг тухай яриа нь зүүдээ ярих гээд хулгайгаа ярьчих шиг боллоо . Шөнө болтол архидаад араас нь идээд хордлого нэрээр Солонгос явж эмчлүүлсэн тухайгаа л хэлэх шиг боллоо.

  • yahav erchuudiin talaar erchuudiin dundaj naslalt baga bgaa, belevsen emegteichuud ene ter gd zuv l yum yarih gd bh shig bn. ugiin songolt, tsar huree, tootsoo sudalgaa muu. zugeer l zahiin avgaichuudiin yaridag yaria bn. hen ch ene talaar medne. gehdee enenees garah arga uhaanaa oldoggui, orchin nuhtsul bvrddeggui, mongoliin nuhtsuld hetsuu gehimuudaa. . . orchin nuhtsluu burduuleh talaar yarimaaar bn. ter emegteichuud ert gerleed bn. tseregt yavuulna gd yu yarichiv kkkkk. yoor oilgosongui.  mongoliin urs olon bolj baival sain bish yumuuu kkk. 3saya huntei l, hugjihchgui, usuhchgui ingeed l ursaad yavaad bh hereg uu kkkk. hudulmur erhleh nuhtsul.bololtsoog demjeed, ajliin bairaa beldeed zaluusiig ajliin bairaar hamgaad ugvul huuhed hiigeed l hevteed bhgui bhaa. ulsiin hun am ih, turult ih bj bj hugjij, hun amiin dundaj naslalt ni buuh yum bishuu. emegteichuud tseregt yavchihaar ter ger oron ur huuhed yahiin. huue haay gedeg hungui estoi erchuud chini nargin tsengeh yum bishuu. medkue medkuu kkkk

  • za uuchilaarai erchvvd tend ochiod zoduulj bas aluulj bhad yaaj ohinoo tseregt yawuulah ym ooroo ohingvi ym uu ene mongol ulsd hvvhed torvvlj boloh uu uulan mongol uls chini hvn am baga oron ym san hvn suuhgvi geheer ene erchvvd ohiduud ooriigoo horlood vheed bna yadgiin suuj l bai ldaa vsreed 19oos 20nastai suuj bga biz dee bi 19nastai suusan odoo ger bvltei ajiltai saihan amidrj bna maluud aa tegeed bas 2nohortoi huuli batlana gej ee yasan 1er hangaltgvi bna uu es bol gants er chini orondoo tiim muu bna uu bvvr uur hvrj bna tenegvvd ee maluud aa

  • Хүн амаа өсгөх, зөв хүмүүжүүлэх зөв хүн бэлдэх гээд залуу  үё рүү орж ажиллах, анраарах зүйл их бна гэтэл цэрэг ! Юун цэрэг вэ. Хүн ам олонтой орон энэ тухай боддог байх. Харина манайд хүн бэлдэх хэрэгтэй бна шүү дэ. Цэрэгт явхаар үхнэ дээрэлхүүлнэ, сургуульд явхаар зиндаа түвшин харна Амьдрал дээр гархаар хууралт, мэхлэлт хөдөлмөрийн шулалт, ажлын байргүй , цалингийн үнлэмжгүй, эрчүүдэд амьдрах боломжгүй ийм нөхцөлд магадгүй ганц итгэл үнэмшил, бахархал баталгаа нь байж болох ганц тавцанг нь эмэгтэйчүүдээр дүүргээд яана аа. Ёрөнхий сайд ах

  • Ерөнхий сайд хүний хэлэх үг биш бн. Ийм тооцоо судалгаагүй, амны зоргоор бурдаг хүн засаг  барьж,  бидний амь амьдралыг шийдэж бх ч гэж..ккк. хувь хүний асуудалд их орох юм, төрийн ажил бага бн уу? энэ төрийн бодлого уу?

  • Ene huvi hunii uhamsar bas huvi hunii hariutslaga zalhuu humuus uls fitness mongiig ni tolood ch ochihgui ochson ch huuhnii bogs meemend nud hiij bgaad l harina. Ene zalhuural ajilguidel yaduural arhidaltaa shiidsenii daraa eruul Mongo l yvna shuu ch bas tuuhii bna eronhii sain gehed

Холбоотой мэдээ