Завханд батлагдсан тохиолдлууд Өвөрхангай аймагт саатаж, зах, худалдааны төвөөр үйлчлүүлжээ

Улаанбаатараас Завхан аймагт очсон хоёр иргэн халдвартай нь батлагдаж, тус аймгаас орох, гарах хөдөлгөөнийг энэ сарын 15-н хүртэл хязгаарлаад буй. Тус хоёр иргэн Завхан руу явахдаа Өвөрхангай аймгийн төвөөр дамжин өнгөрчээ.

Ингэхдээ хоёрдугаар сарын 26-ний өдрийн 15 цагийн орчимд тус аймгийн НОМИН худалдааны төв, Петровис ШТС-аар үйлчлүүлсэн байна.

Иймд энэ хугацаанд тус газраар үйлчлүүлсэн иргэд өөрсдийгөө ажиглаж, шинж тэмдэг илэрвэл аймгийн харьяа өрхийн эрүүл мэндийн төвд хандахыг анхаарууллаа.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ