Монгол, Хятадын боомтоор тээвэр хийдэг жолооч нарыг энэ сард багтаан коронавирусийн эсрэг вакцинд хамруулна

Монгол, Хятадын хилийн боомтуудаар тээвэр хийж байгаа жолооч нарыг энэ сард багтаан цар тахлын эсрэг дархлаажуулалтад хамруулах шийдвэрийг Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаас гаргасан байна.

Ингэснээр нүүрс, бусад бараа бүтээгдэхүүний экспортын хэмжээ хэвийн хэмжээнд хүрэх, цаашид өсөн нэмэгдэхэд чухал нэмэртэй хэмээн үзжээ.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод манай талаас 50 орчим жолоочийг байрлуулан ачаа тээврийг зохион байгуулж байгаа.

Замын-Үүд боомтод ачаа ачиж очсон жолооч машинаа хилийн зааг “0” цэгт хүргэж байршуулах бөгөөд Эрээнд ажиллаж байгаа жолооч импортын ачаатай машиныг жолоодон мөн “0” цэгт ирж, машинуудыг солих байдлаар импорт, экспортын барааг тээвэрлэж буй. Үүнээс үүдэн хилээр ачаатай нэвтрэх хурд удаашралтай байсаар байна.

Нүүрсний экспортын хувьд Тавантолгой-Цагаан хад чиглэлийн уртын тээвэрт 4,000, Цагаан хад-Гашуунсухайт чиглэлд богинын тээвэрт 2,000 жолооч ажиллаж байгааг ЗТХЯ-наас мэдээлсэн.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ