УОК: Нийслэлд танхимын сургалтыг хэзээ эхлүүлэх нь тодорхойгүй байна

2021-03-03

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

-Сургууль, цэцэрлэгийг хэзээ оруулах саналтай байгаа вэ? Дөрөвдүгээр сарын 1-нд танхимын хичээлийг оруулах уу?

Шадар сайд С.Амарсайхан: Ногоон бүсэд танхимын сургалтыг эрсдэлгүйгээр зохион байгуулах чиглэл өгсөн.

Улаанбаатар хотод хэзээнээс сургууль эхлэх нь тодорхойгүй байна.

УОК, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж эцсийн шийдвэрийг гаргана.

Хичээлийг орон нутаг, Улаанбаатар хотод зэрэг эхлүүлж хүүхдүүдийг эрсдэлд оруулж болохгүй. Коронавирусийн мутацид орсон хэлбэр Улаанбаатар хотод орж ирэх магадлал өндөр учраас голомтыг цомхотгон ажил үргэлжилж байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ