МУГТ Б.Сэр-Од Токиогийн олимпод оролцох эрхээ авлаа

Монгол Улсын Хөнгөн атлетикийн спортын марафон гүйлтийн дээд амжилтыг 10 удаа шинэчлэн тогтоож, хөнгөн атлетикийн тамирчдаас олимпод оролцох хамгийн анхны эрх авч байсан марафонч, МУГТ Б.Сэр-Од “Токио 2020” олон улсын олимпын наадамд оролцох эрхээ авсан байна.

Б.Сэр-Од-ын хувьд тав дахь удаагийн олимпод хурд, хүчээ үзэх боломжтой болж байгаа нь энэ. Тэрбээр өнөөдөр Японы Lake Biwa Mainichi 76 дахь удаагийн марафонд 400 гүйгч уралдахад 33 дугаар байранд орсноор ийнхүү олимпын наадамд оролцох эрхээ авлаа.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ