“Даацын ханыг дур мэдэн нурааснаар тухайн орон сууц газар хөдлөлтөд тэсвэргүй болж байна”

2022-03-24

Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гараг буюу өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарна. Үүнтэй холбоотойгоор ОБЕГ-аас мэдээлэл хийлээ.

Улаанбаатар хотын нийт нутаг дэвсгэрийн 98 хувь нь газар хөдлөлтийн 7, 8 балын бүсэд байна.

Нийслэлийн хэмжээнд газар хөдлөлтөд тэсвэргүй 367 орон сууцны барилга байгаагаас 344 барилгыг нь ашиглахыг хориглосон шийдвэр гарчээ.

Даацын элемент нь элэгдэл, хорогдолд орсон, даацын хийц элементүүдийг нүхлэх, буулгах зэрэг зориудаар өөрчлөлт оруулснаар газар хөдлөлтөд тэсвэртэй чадварыг нь бууруулж байна гэж албаны хүн мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ